Хөтөлбөрийн алба


МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн хөтөлбөрийн алба нь /ХА/ 2014 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Сургалт, судалгааны албанаас үндсэн чиг үүргийн хувьд дараах байдлаар онцлог юм. Үүнд:

  • Бүтэц бүрэлдэхүүний хувьд Сургалт судалгааны албаны дарга, ССА-ны мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнээс  Хөтөлбөрийн албаны дарга, Бакалаврын өдрийн анги хариуцсан мэргэжилтэн, Төгсөлтийн дараах сургалт хариуцсан мэргэжилтэн мөн оюутны албаны мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • Сургалтын удирдлага, мэдээллийн системд шилжсэн
  • Оюутнууд хөтөлбөр болон багшийг сонгож, хичээлийн хуваариа зохиодог болсон
  • Кредит системд бүрэн шилжсэн
  • Хөтөлбөрийн нэгдсэн алба болон бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн албатай хамтран ажилладаг болсон.
  • Оюутны хөгжлийн алба, оюутан хариуцсан зохион байгуулагтай болсон

МУБИС-ийн сургалтын удирдлага, мэдээллийн систем нь Хөтөлбөрийн нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн алба, Оюутны хөгжлийн албаны албан хэрэгцээнд  lms.surgalt.mn, багш нарын үйл ажиллагаанд teacherweb.surgalt.mn,buteel.surgalt.mn,оюутанд зориулсан student.surgalt.mn бакалавр, магистрантур, сургалтад элсэгчдэд зориулсан burtgel.surgalt.mn зайн сургалт, цахим тест онлайн хичээлд зориулсан elearning.surgalt.mn веб хуудастай. Хөтөлбөрийн алба нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой мэдээ, баримтыг бүрдүүлэх, хичээл сонгохтой холбогдон үүссэн асуудлыг шийдэж, хичээлийн хуваарийu хийх, оюутны суралцахуйн үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх зэрэг сургуулийн дотоод журамд заасан үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна. 

    Хөтөлбөрийн албаны дарга, докторант Ю.Түвшинзаяа

Юра овогтой Түвшинзаяа нь 1997 онд УБИС-ийг математикийн ангийн Математикийн багш мэргэжлээр төгссөн. 1997-2001 онд Архангайн аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн-II  сургуульд математикийн багш, 2001-2017 онд тус сургууль Математикийн багшаар, 2018 оноос Хөтөлбөрийн албаны даргаар ажиллаж байна. МУБИС-ийн бодлого, дүрэм журамд нийцүүлэн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэж, үр дүнд үнэлгээ хийх,  сургалтын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах болон бакалаврын өдөр, хөрвөх эчнээ сургалт, магистрантурын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн магистр С.Алтантунгалаг

Сандуйжавын Алтантунгалаг нь 2004 онд УБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 2009 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006 оноос  тухайн сургуульд Архив, бичиг хэргийн ажилтан, 2009 оноос сургалт, судалгааны албаны мэргэжилтэн, Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хөгжүүлэх, багш нарын цагийн тооцоо болон гүйцтгэлд хяналт тавих, бакалаврын өдрийн ангийн хуваарь болон багшлах дадлагуудыг төлөвлөх, зохион байгуулах, кредит нөхөх, дахин судлах хичээлийн тооцоог гаргах, анги танхимын ашиглалт, ачаалалд хяналт тавих, оюутнуудын шилжилт, хөдөлгөөн, сурлагын дүнгийн цахим болон цаасан мэдээллийн санг бүрдүүлэх, цаг үеийн холбоотой мэдээ тайлан гаргах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Г.Цэрэнбалжин

Гансүх овогтой Цэрэнбалжин нь 2010 онд МУБИС-ийг Компьютер Англи хэлний багш мэргэжлээр, 2013 онд МУБИС-ийн Боловсрол судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан. 2010 оноос хойш Архангайн Багшийн сургуульд компьютерийн лабораторийн лаборант, хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. 2014 оноос хойш төгсөлтийн дараах сургалтыг хариуцан ажиллаж байна. Үүнд: бакалаврын хөрвөх, магистрын эчнээ ангид суралцагчдыг бүртгэх, цахим болон цаасан мэдээллийн сан бүрдүүлэх,  сургалтыг  зохион байгуулах хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт удирдлага мэдээллийн системд мэдээлэл оруулах, диплом хэвлэх, мэдээ тайлан гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Оюутны хөгжлийн албаны ажилтан, магистр  С.Энхмаа

Сэлэнгийн Энхмаа нь 2009 онд Архангайн Багшийн коллежийг Математик-Мэдээлэлзүйн багш мэргэжлээр төгссөн. 2010 онд МУБИС-ийн Боловсрол судлалын  магистрын зэрэг хамгаалсан.  2009-2010 онд  Завхан аймгийн Ургамал сумд Мэдээлэлзүйн багшаар, 2010 оноос одоог хүртэл Архангайн Багшийн сургуульд лаборант, оюутан хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Одоо оюутантай холбогдол бүхий дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллахоюутныг амжилттай суралцахад нь туслах, таатай орчин бүрдүүлэх, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих чиглэлээр оюутны болон бусад байгууллагатай хамтран ажиллахсургалтын төлбөрийг барагдуулах үйл ажиллагаанд оролцох, бүх төрлийн тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамруулах цаг үетэй холбоотой  ажлыг хийж гүйцэтгэж байна. Элсэлтээс төгсөлт хүртэл оюутан бүрд хүрч үйлчлэх, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа , чанартай үйлчилгээ үзүүлэх тогтолцоог буй болгохыг зорьж ажиллаж байна.