СӨБ-ийн оюутнуудын мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо


МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимээс жил бүр уламжлал болон явагддаг Багш, сургуулийн өмнөх боловсролын ангийн оюутнуудын дунд мэргэжлийн ур чадварын уралдаан 4-р сарын 10-ын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдааныг :

  • Багш сургуулийн сургуулийн өмнөх мэргэжлийн онцлогийг харуулсан мэндчилгээ 
  • “Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдвийн дор монгол ардын үлгэрээр ширээний театр, хүүхэлдэйн театр, дүрээр жүжиглэх гэм мэт 
  • Үлгэр, шүлгийг урнаар унших эсвэл дуу дуулах
  • Багш, СӨБ-ийн мэргэжлийн онцлогийн талаар асуулт хариулт
  • Мэргэжлийн онцлогийг харуулсан ханын сонин хийж, танилцуулах гэсэн чиглэлээр явууллаа. Тус тэмцээнийг 4а анги тэргүүлж, удаах байранд 3б анги , гуравдугаар байранд 3а анги, тусгай байранд 2а анги тус тус шалгарлаа. Ур чадварын уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа амжилт хүсье.