Хүндэт доктор цол, өргөмжлөл гардуулав.


МУБИС-ийн Архайнгайн Багшийн Сургууль болон ӨМӨЗО-ны Ордос хотын Отгийн өмнөд хошууны Үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг тань үнэлэн ӨМӨЗО-ны Ордос хотын Отгийн өмнөд хошууны Үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн сургуулийн захирал Наянтайд МУБИС-ийн Архайнгайн Багшийн сургуулийн Хүндэт доктор цол, өргөмжлөл гардуулав.МУБИС-ийн “Хүндэт доктор” цол, өргөмжлөл хүртсэн Ордос хотын Отгийн өмнөд хошууны Үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн сургуулийн захирал Наянтайн танд чин сэтгэлийн халуун баяр хүргэхийн ялдамд цаашдын эрдэм судлалын ажилд тань улам их амжилт хүсэн ерөөж байна.