Эх хэл, Үндэсний бичиг үсгийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа.


   МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс ЕБС-ийн сурагчдын дунд эх хэл, үндэсний бичиг үсгийн олимпиадыг  2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 

    Эх хэлний олимпиад  2019.03.24 –нд ЕБС-ийн II-Y  ангийн сурагчдын дунд,   үндэсний бичиг үсгийн олимпиад 2019.03.25 -ны өдөр YII-XII  ангийн сурагчдын дунд нийт 10 ангиллаар явагдлаа. Олимпиадад  аймгийн төвийн 8 сургуулиас гадна Цэнхэр, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Жаргалант, Төвшрүүлэх, Хайрхан, Чулуут, Тариат, Цахир, Эрдэнэмандал, Булган, Ихтамир, Өндөр –Улаан зэрэг сумдын нийт 1000 гаруй сурагчид оролцож мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

   Энэхүү олимпиадын үйл явцыг ажиглахад оролцогчдын чадвар чансаа, идэвх оролцоо, өрсөлдөх чадвар өмнөх жилээс ахисан түвшин харагдаж байна. Энэ нь  манай аймгийн  ерөнхий боловсролын  сургуулиудын  бага ангийн багш, Монгол хэлбичгийн багш нарын маань нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүн билээ.

Ингээд олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчид, эх хэл, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж буй  багш нарт баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!