МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн оюутнуудын эмэгтэй баг тамирчид аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний ялагч боллоо.


    Архангай аймгийн  “Гар бөмбөгийн  холбоо”-ноос  уламжлал болгон зохион байгуулдаг насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019.04.27-28-ны өдөр болж өндөрлөв.

   Уг тэмцээнд  МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн багш, оюутны   нийт 4 баг тамирчид оролцож, оюутны баг /эм/ 1-р байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.