Оюутны эрдэм шинжилгээний хурал болов


МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оюутны эрдэм шинжилгээний хурал 2018-2019 оны хичээлийн жилд “Оюутан суралцангаа хөгжих боломж” сэдвийн хүрээнд  4-р сарын 5-ын  өдөр амжилттай  зохион байгуулагдлаа. Хурал 2 үе шаттай явагдсан бөгөөд 2-р шатанд тэнхим тус бүрээс шалгарсан  9 илтгэл хэлэлцүүлснээс  

  • Тэргүүн байранд багш, сургуулийн өмнөх боловсролын 4а ангийн оюутан Б.Цээпилмаа,  удирдсан багш Г. Нэргүйбаатар  “3 настай хүүхдийн үгийн нөөцийг зурагт номоор хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээр 
  • Дэд байранд багш, монгол хэл уран зохиолын боловсролын 4 а ангийн оюутан Б.Оюунбилэг,  удирдсан багш Д. Мөнхтуяа, Д. Чимэгбаатар, П. Алтанзул, Б.Эрдэнэтуул “Судалгаат хичээл оюутны хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлээр  
  • Гуравдугаар байранд багш, бага боловсролын 4б ангийн оюутан П. Болормаа,  удирдсан багш, Т. Норовсүрэн “Тэтгэлэгтэй дадлагын зохион байгуулалт, үр нөлөө” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа. 

Тус хурлын Боловсрол судлалын тэнхимийн хамт олон  амжилттай зохион байгууллаа. Хуралд оролцсон нийт оюутнууддаа амжилт хүсье.