“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа


Монгол Улсын Засгийн газраас  5 дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой энэхүү хөтөлбөрт МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн 8 оюутан амжилттай хамрагдаад ирлээ.

Эдгээр оюутан нь Баняхонгор аймаг дахь Барилга, Инженерийн Тусгай Батальон  339-р ангид цэргийн албыг амжилттай хааж ирсэн бөгөөд энэхүү сургалтад хамрагдсан нь цэргийн эрдэмд шамдан суралцаж, аливаа зүйлд шантралгүй тэсвэр тэвчээртэй хандах, эх орон, өвөг дээдсээ хүндэтгэн хайрлах хүмүүжил төлөвшилтэй болох зэрэг олон зүйл сурч мэдэн эр цэргийн албаа нэр төртэйгөөр хааж ирсэн тухай сэтгэгдэлээ хуваалцаж байлаа.